• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжяны олон салбарынхан ӨЗО байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-01 16:25:17

10-р сарын 1-нь шинэ Хятад улсыг тунхагласаны 66 жилийн ойн өдөр бөгөөд ШУӨЗО байгуулагдсаны 60 жилийн ой юм. ШУӨЗО-ы төв Өрөмч хотод ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх хятадын хорооны дарга Юй Жэншэн төвийн төлөөлөгчдийг даргалж, Шиньжяны үндэстнүүдийн ард түмэнтэй хамт энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэв.


1-ний өдрийн үдээс өмнө 10 цаг 30 минутад төрийн дууллын эгшиглэнгийн дунд БНХАУ-ыг тунхагласаны 66 жилийн ой болон ШУӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх их хурал Шиньжяны ардын хурлын ордонд ёслол төгөлдөр болов. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдун ХКН-ын төв хороо, БХАТИХ, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн бүх хятадын хороо, Цэргийн төв зөвлөлөөс ирүүлсэн баярын цахилгааныг тунхаглан уншив.

Баярын цахилгаанд, "ШУӨЗО байгуулагдсаны 60 жилийн турших цацрангуй ололт амжилт нь хялбар бус ирсэн юм. Хөгжлийн туршлага маш эрхэм нандин. Намын төв хорооноос Шиньжянд хэрэгжүүлж буй чиг бодлого зөв оновчтой үндэстний асуудлыг зохицуулах Хятадын онцлогтой арга зам нь зөв оновчтой бөгөөд Хятадын бодит байдал, Шиньжян нутгийн байдал, үндэстнүүдийн ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байгааг практик нотолж байна. Энэ нь Шиньжяны үндэстнүүдийн ард түмний нандин өв туршлага, Шиньжяны сайн сайхан ирээдүйг байгуулах үндсэн баталгаа юм" гэв.

9-р сарын 25-нд Шиньжянд очсон төв хорооны төлөөгчдийн тэргүүн Юй Жэншэн үг хэлсэн байна. Тэрээр Шиньжяны 60 жилийн хөгжлийн амжилтыг дүгнэсний зэрэгцээ Шиньжяны нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны амгалан тайван байдлын дагуу хөгжлийн бодитой шаардлага дэвшүүлсэн байна. Юй Жэншэн хэлэхдээ, эдийн засгийг хөгжүүлэх, ардын амьжиргааг сайжруулах, өөрчлөлт нээлт, үндэстэн шашин суртхуун, намын бүтээн байгуулалт зэрэг Шиньжяны бүх ажил цөм нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны амгалан тайван байдлын дагуу өрнөн хөгжих хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны амгалан тайван байдал бол Шиньжяны ажлын гол чухал тал учраас одоогоор Шиньжянд нүүрлэж байгаа ноцтой байдлыг гүнзгий ойлгож, террорист хүчирхийлэлийн ажиллагаанд хатуу цохилт өгөхөөр өнөөгийн чухал талаа болгож, түүнчлэн гүн давхаргын олон зөрчил, асуудлыг үнэнхүү зохицуулж, иргэдийн сэтгэл итгэл, нягтралын хүчийг улам бий болгож, тогтвортой байдлыг хамгаалах нь өөрийн ашиг тусаа хамгаалж буй хэрэг гэдгийг өргөн олон түмэнд сайтар ойлгуулах хэрэгтэй" гэжээ.



Шинжян бол Хятадын олон үндэстэн оршин сууж буй бүс нутаг юм. Энд нийтдээ 47 үндэстэн байдаг. Үүнээс Хятад, Уйгар, Казак, Хотон, Киргиз, Монгол зэрэг уугуул суугуул 13 үндэстэн байдаг. Түүнчлэн Шиньжянд олон төрлийн шашин суртхуун зэрэгцэн оршдог. Юй Жэншэн хэлэхдээ, үндэстний эв нэгдлийг эрчимжүүлэх бол Шинжяны нийгмийн тогтвортой болон урт хугацааны амгалан тайван байдлын язгуур үндэс болох юм гэжээ.

Төвийн төлөөлөгчдийн зүгээс Шиньжяний үндэстний эв нэгдлийн үйлсэд зориулах 50 сая юаний сан байгуулж бэлэглэсэн байна.

Өдгөө Шиньжяны эдийн засаг түргэн хөгжиж байна. Ноднин жил үйлдвэрлэлийн нийт өртөг 900 тэрбум юанийг давж, 60 жилийн өмнөх үеэс 115 дахин нэмэгдсэнээр ядуурлаас ангижирч чинээлэг нийгэмд шилжсэн юм. Тэгвэл Шиньжяний эдийн засгийг хэрхэн улам түргэн хөгжүүлэх вэ? Юй Жэншэний үзэж байгаагаар, үйлдвэрлэлийн бүтцийг шилдэгжүүлж, тариалан мал аж ахуйн технологийн хэр төвшинг дээшлүүлж, нэхмэлийн үйлс зэрэг хөдөлмөр хүч төвлөрсөн аж үйлдвэрлэл түүнчлэн нөөц баялаг, ложистик, аялал жуулчлал зэрэг ажил төрлийг хөгжүүлэх хэрэгтэй гэлээ. Шиньжян "нэг бүс нэг зам"-ын хөгжлийн боломжийг ашиглан тогтвортой хөгжлийн замаар замнахыг тэрээр онцоллоо.

"Нэг бүс нэг зам"-ын боломжийг ашиглан, гадаад дотоодод нээлттэй байж, зам харилцаа, мэдээллийг хөгжүүлж, Шиньжяныг торгоны замын эдийн засгийн гол бүс болгож, манай орны баруун тийш хандсан түшиц газар болгоно. Экологийн байгаль орчны хамгаалалтыг чухалд үзэж, ус, эрчим хүчнийг хэмнэн, тогтвортой хөгжлийн замаар явах хэрэгтэй"гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе