• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШУӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дурсгалын марк гаргалаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-01 16:41:41
Хятадын үндэсний баярын энэ өдөр Шиньжянны Уйгарын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Хятад улсын Төв Шуудангийн гаргасан ШУӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг өнөөдөр албан ёсоор тараалаа.

Дурсгалын марк "Хөгжил цэцэглэлт", "Үзэсгэлэнт нутаг", "Эв нэгдэл" гэсэн 3 иж бүрдэлтэй, 3.6 юаний үнэтэй. "Хөгжил цэцэглэлт" маркт, Шиньжяний эдийн засгийн хөгжил, Ланьжөү-Шиньжяны хурдны төмөр зам, салхины эрчим хүч зэрэг бэлгэдлийн чанартай байгууламжийг харуулсан. "Үзэсгэлэнт нутаг" маркт, хөдөө аж ахуйн хөгжил, хөвөнгийн тарианы элбэг ургац, иргэдийн орон сууц, хөдөө аж ахуйн механикжилтыг харуулсан. "Эв нэгдэл" маркт, дуулж бүжиж бий үндэстний ард иргэдийн дүр зураг тэрчлэн Шиньжяны соёл иргэншлийг дэлгэн үзүүлсэн байна. \Навч\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе