• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпины айлчлалы дүнг идэвхтэй үнэлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-02 16:49:19

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Америкт хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүллээ. Тус айлчлалын хөтөлбөр давчуу, арга хэмжээ олон, үр дүн баялаг боллоо. Гадаадын хүмүүс айлчлалын ололт амжилтыг идэвхтэй үнэлж, шинэ хэлбэрийн том улсын харилцааг байгуулахад үлгэр жишээ болж, Хятад Америк хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэх саруул ирээдүйн замыг нээн, дэлхийн хөгжилд ч идэвхтэй үр нөлөө үзүүллээ гэж үнэлцгээж байна.

Bloomberg L.P-ыг үүсгэн байгуулагч, Америкийн Нью-Йорк хотын дарга байсан Майкэл Блүүнберг мэдэгдэл нийтэлж, Америкт юанийн солилцооны механизм байгуулах нь хоёр орны харилцааг эрчимтэй урагшлуулж, худалдааг хөгжүүлэн Америкийн компанийн өрсөлдөх чадлыг нэмэгдүүлж, Америкийн банк санхүүгийн хөгжлийг цаашид ахиулна гэжээ.

Австралийн ГХЯ-ны сайд байснаа одоо Сиднейн Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Австрали Хятадын харилцааны судалгааны хүрээлэнгийн захирал Боб Кар саяхан Синьхуа агенталгийн сэтгүүлчдэд хэлэхдээ, "Хятад Америкийн тэргүүн нарын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хамтарсан мэдэгдэл" бол бэлэг тэмдгийн чанартай , оны эцсээр Парист болох уур амьсгалын тухай хурлаас өмнө дэлхийн бусад улс орныг урамшуулж байгаа бөгөөд шаардаж байгаа явдал юм гэжээ.

Англи, Японы эдийн засагчид айлчлалыг идэвхтэй үнэлж, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаанд төдийгүй дэлхийн хөгжилд ч чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе