• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжян экологи, хүрээлэн буй орчноо сайжруулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-02 16:37:58

Хятадын баруун хойд хэсэгт орших Шиньжяны экологийн орчин маш хэврэг учраас ойн бүрхэц ердөө л 23.5% юм. Гэсэн хэдий ч энэхүү газар шороог хөгжүүлэх шаардлагатай тул хөгжлийн нэн тэргүүний шаардлага хийгээд хэврэг буурай экологийн орчин хоорондын харилцааг хэрхэн зохицуулах нь Шинжяны үсрэнгүй хөгжлийн явцад тулгарч буй бэрхшээлтэй асуудлын нэг юм. Сүүлийн жилүүдэд, Шинжян юуны түрүүнд экологи, хүрээлэн буй орчноо хамгаалахыг чухалчилж, эдийн засгийг дорвитой хөгжүүлэхийн явцад экологийн боловсны бүтээн байгуулалтыг улам чухалчилж, экологийн бүтээн байгуулалт болон хүрээлэн буй орчны хамгаалалтыг тасралтгүй эрчимжүүлсэн байна. Өнөөдөр гэхэд Тэнгэр уулын өмнөх, хойдох нутгууд орон нутгийнхаа онцлог байдалтай уялдуулан бүтээн байгуулалт хийж, хурдтай хөгжихийн зэрэгцээ адил бус арга хэлбэрээр экологийн эмзэг буурай орчныг сэтгэл тавин хамгаалж, цэнхэр тэнгэр ногоон талтай нутаг усаа шинээр бүтээн байгуулж байна.

Өнгөрсөн урт хугацаанд, ШУӨЗО-ны төв Өрөмч хотын агаарын бохирдол маш хүнд ноцтой байсан юм. 2010 оноос тус хот агаарын бохирдлыг сайжруулах зорилготой "Нүүрсийг байгалийн хийгээр орлуулах"-аар гол болгосон 126 төсөл хэрэгжүүлж, 5 жилийн туршид нийтдээ 45 тэрбум 400 сая юаний хөрөнгө оруулж, хотын төв болон эргэн тойрны нүүрсний бохирдлын эх үүсвэрийг арилгаж, аж үйлдвэрийн нүүрс түлдэг зуухыг өөрчилж, эрчим хүчний цэвэршилтийг биелүүлэв. Ноднин орон нутагт 310 хоногийн турш агаарын чанар маш сайн байснаар, хяналт хэмжилтийн хамгийн сайн амжилтыг үзүүлжээ.

Энэ жил 82 хүрч буй өндөр настан Ли Дэчэнь гавьяаныхаа амралтанд гарахаас өмнө Өрөмч хотод хүрээлэн буй орчны хяналт хэмжилтийн ажил эрхлэж байв. Ажил мэргэжлийн шалтгаанаас болж тэрээр агаарын чанарыг цаг алгасалгүй анхаарсаар ирсэн юм. Ойрын хэдэн жил агаарын чанар сайжирсан талаар өндөр настан Ли Дэчэнь маш өндөр сэтгэгдэлтэй байлаа.

"Тэр үед жигүүртэн шувуу нь хар байсан, цас орсны хойно дээр нь ч хар байдаг. Өдгөө хүрээлэн буй орчин маш их сайжирсан. Хүмүүсийн сэтгэл өөдрөг, амьжиргааны төвшин улмаар дээшилж байна" гэв.

Энэ оны эхээр Хятадын орон сууц бүтээн байгуулалтын яам 2014 оны Хятадын хүн төрөлхтний оршин суух үлгэр жишээ 54 жагсаалтыг нийтэлж, Өрөмч хотын нүүрсийг байгалийн хийгээр орлуулах төсөл ч энд хамрагдав. Өрөмч хотын байгаль орчныг хамгаалах газрын дэд дарга Чиу Жиньсүн, хөрөнгө оруулалтын хэмжээ болон төслийн үр ашгийн талаар Өрөмч хот нь Хятадын хэмжээнд тэгүүлэх байранд явж байна гэв.

"45 тэрбум 400 сая юанийн хөрөнгө оруулалт нь бидний GDP болон санхүүгийн орлогод эзлэх хэмжээ нь маш их юм. Өнгөрсөн жил бидний санхүүгийн орлого 44 тэрбум юань байсан. Өдгөө үзэл бодлоо өөрчлөх шаардлагатай байна. Бидний технологийн хувьд ямар ч асуудалгүй, тууштай зориг гаргаж чадах эсэх нь чухал юм" гэв.

Элсийг засаж, ойжуулж зүлэгжүүлэх нь Такалмакан элсэн цөлийн баруун хойд хэсэгт орших Аксугийн ард түмний олон жилийн турших тэргүүлэх ажил болсоор иржээ. 1986 онд, Аксугийн намын хороо холбогдох байгууллага болон бүх ажилтан сурагчид цэрэг дайчдыг зохион байгуулж, сайн дураараа мод тарьж ойжуулан, Хөх эрэг ойжуулах төслийг албан ёсоор эхлүүлэв.

Уг төслийг хэрэгжүүлсэн 29 жилийн турш, 16 мянга га газрыг ойжуулж, 13 сая 370 мянган ширхэг төрөл бүрийн мод ургуулж, зүүн баруун тийш 4 километр, өмнө хойно тийш 25 километрийн ногоон халхавчийг байгуулж, тухайн нутгийн экологийн орчин ахуйд ихээхэн өөрчлөлт гаргав. 

"Хөх эрэг" төсөл хэрэгжээд 29 жил болж байна. Энэ төсөл манай нутгийн байгаль орчинг асар их өөрчилсөн. Өдгөө элсэн шуурга багасаж, жилдээ 7 өдрөөс давахгүй болсон бөгөөд их хүчтэй салхилахгүй болсон. Хөх эрэг төслийн хүрээнд цөлжсөн газар мод тарьж амжилтад хүрснээр уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Хамгаалалтын ой тэнгэр уулын хормойгоос умар тийш олон сянь, хотыг дамжин ихээхэн хэсэг нутгийг хамарч байна."
"Хөх эрэг" зүлэгжүүлэлтийн төслийн улмаас жил бүр тухайн нутгийн дулааны хэмжээг 0.2 градус бууруулж, агаарын чийгшлийг 18% нэмэгдүүлэх боломжтой тул тачир цөлийг ногоон өнгөөр амилуулж, элсэн шуурганаас хамгаалан, бохирдлыг багасгаж, цаг уурыг зохицуулж, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэхүү төсөл 1996 онд НҮБ-ын байгаль орчин, нөөц хамгаалах комиссын "Дэлхийн 500 шилдэг үзэмж"-ийн нэгд хамрагдсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе