• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс, нэг зам, нэг хот" олон улсын соёл урлагийн наадам боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-03 16:37:59

"Нэг бүс, нэг зам, нэг хот" олон улсын соёл урлагийн анхдугаар наадам өчигдөр Хэбэй мужийн Шянхэ сяньд ёслол төгөлдөр эхэллээ. "Нэг бүс нэг зам" дагуух олон орны элчин сайд болон тэдний гэргий нар уг ёслолд оролцсон байна.

Тус наадамд нийт "5+12" арга хэмжээ багтсан. Тухайлбал, таван хэсэг агуулга, 12 тусгай төрөлтэй. Таван хэсэг агуулгад: "Олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн", "Олон улсын ардын гар урлалын яармаг", "Олон улсын кино үзэсгэлэнгийн долоо хоног", "Торгоны замын хувцас загварын шоу", "Олон улсын хээрийн спортын тэмцээн" багтаж байна.

Энэхүү олон улсын урлаг соёлын наадмыг Шянхэ сяньд зохион байгуулж байгаа нь Бээжин, Тяньжинь Хэбэй гурван газрын нөөцийг ашиглаж, "Нэг бүс нэг зам" дагуух соёлын өртөө байгуулахыг зорьж байгаа бөгөөд үүгээр "Нэг бүс нэг зам" дагуух орнуудын анхаарлыг татаж, Бээжин, Тяньжинь Хэбэйг танилцуулах зорилготой юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе