|
|
||
НҮБ-ын ерөнхий ассамблейн 70 дахь чуулганы ерөнхий шүүмжлэл 3-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд өндөрлөснөөр, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн тэмдэглэлт цуврал арга хэмжээ хөшгөө хаалаа.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 70 дахь чуулганы дарга Могенс Луккетофт хаалтын өмнө дүгнэлт хийх үеэр хэлэхдээ, энэ удаагийн цуврал арга хэмжээнд оролцсон улс орнуудын тэргүүн, засгийн газрын албаны хүмүүс урьд өмнө байгаагүй олон байлаа. НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний үеэр, улс орнуудын удирдагчид "НҮБ-ын дүрэм"-ийн зорилт, зарчмыг дахин нотлоод, олон улсын хамтын ажиллагаанд НҮБ чухал байр суурь эзэлж байна гэдгийг дахин харуулаа гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ерөнхий шүүмжлэлийн үеэр, улс орнуудын удирдах хүмүүс Сирийн мөргөлдөөн, дүрвэгсдийн хямрал, Ойрх Дорнодын энхийн үйл явц, хүчирхийлэл, хэт даврах үзэл, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах зэрэг чухал асуудлыг хөндөж ярилцсан. Олонх орнууд чуулга уулзалтын үеэр, НҮБ-д хандан цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрийг дэвшүүлж, оны эцсээр Парист болох цаг уурын өөрчлөлтийн их хурлаар цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүргэх үндэс тавилаа. Саяхан баталсан 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт холбогдуулан, хэрэгжилтийг батлахын тулд, товлосон хугацаандаа албан ёсны тусламж үзүүлэх амлалтаа биелүүлэхийг хөгжиж байгаа орнууд хөгжингүй орнуудаас шаардсан гэжээ.
НҮБ-ын ерөнхий ассамблей бол НҮБ-ын хэлэлцүүлэг, хяналт шалгалт, үнэлгээ хийх чухал байгууллага бөгөөд НҮБ-ын бүх гишүүн орнуудаас бүрддэг юм. Ерөнхий ассамблей жил бүрийн 9-12-р сард байнгын хурлаа хийдэг. Байнгын хурал хоёр шаттай явагддаг. Эхнийх нь ерөнхий шүүмжлэлийн үе шат, дараах нь ерөнхий ассамблейн хэлэлцүүлгийн үе шат гэж явагддаг. Ерөнхий шүүмжлэлийн үеэр, НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид олон улсын асуудлаар санал бодлоо өргөн хүрээнд илэрхийлдэг.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |