• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Далайн хар салхины улмаас 6 хүн амиа алдаж, 223 хүн бэртэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-05 15:28:21

5-ны 11 цагийн байдлаар, 4-нд Гуандүн мужид орж ирсэн "Mujigae" далайн хар салхи эргэн тойрны Торнадо хар салхины нөлөөг авч, орон нутгийн 6 хүний аминд хүрч, 223 хүнийг бэртээжээ. Торнадо далайн хар салхи орон нутгийн барилга байшин, зүлэгжүүлэх төхөөрөмж, цахилгааны систем зэрэгт ноцтой хохирол учруулсан байна. Одоогоор, Гуандүн мужийн олон газрынхан гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Цахилгаан хүч ноцтой хохиролд учирснаар сэргээтэл хэсэг хугацаа шаардагдана гэж Хятадын Өмнөд нутгийн цахилгаан хүчний ХХК илэрхийлжээ.

Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны цаг уур, усны нөөцийн товчооны мэдээлснээр, "Mujigae" далайн хар салхины нөлөөгөөр, Гуаншигийн өмнөд нутаг, зүүн өмнөд нутагт ширүүн бороо орж, гол мөрөн үерлэх аюултай байна. "Mujigae" далайн хар салхи хойд зүгт шилжихийн хирээр, 5-нд Нань-Ингийн онгоцны буудал нислэгээ сэргээж байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе