• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эмэгтэй судлаач Тү Юү-юү Нобелын физиологийн буюу анагаах ухааны шагнал хүртэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-06 15:45:37

Хятадын эмэгтэй судлаач Тү Юү-юү болон Ирландын судлаач Уильям Кампбелл, Японы судлаач Омура Тошихиро нар 2015 оны Нобелын физиологийн буюу анагаах ухааны шагнал хүртсэнийг Шведийн Каролинска Анагаах Ухааны Дээд Сургууль орон нутгийн цагаар 5-ны өдөр Стокгольмд зарлалаа. Тү Юү-юү бол уг шагналыг хүртсэн анхны хятад хүн, түүхэнд уг шагналыг хүртсэн арван хоёр дахь эмэгтэй юм.

Энэ оны Нобелын физиологийн буюу анагаах ухааны шагналын мөнгө нийт 8 сая Швед крон/ 920 орчим мянган ам.доллар/ бөгөөд түүний хагасыг Тү Юү-юү хүртэж, үлдсэн хагасыг нь нөгөө хоёр судлаач хүртэх юм байна.

1930 онд төрсөн Тү Юү-юү бол Хятадын хятад эм эмнэлэгийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, тэргүүлэх судлаач юм. Тэрээр голдуу хятад эм-химийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг. Түүний онцгой амжилт бол шинжилгээний багаа удирдан олон улсад нөлөө бүхий хумхааны эсрэг шинэ эм-Артемисинин/artemisinin/ болон Дихидроартемисинин/Dihydroartemisinin/-ыг судлан бүтээсэн явдал юм./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе