|
|
||
Үндэсний баярын амралт дуусаж, аялагсад буцах оргил үед орсноор агаарын тээвэр, төмөр зам, авто замын ачаалал их хүндэрчээ. Амралтын эцсийн өдөр буюу 7-нд Хятадын төмөр замын ачаалал оргил үедээ орж, бараг 12 сая хүрэх төлөвтэй байна.
7-нд Хятадын Төмөр замын компаниас мэдээлснээр, Хятадын төмөр замын талаас зорчигчдын буцах оргил үед зориулан, 378 удаагийн галт тэрэг нэмж ажиллуулахаар болжээ.
Тоо баримтад харуулснаар, 10-р сарын 6-ны өдөр Хятадын төмөр замын зорчигчдын нийт хэмжээ 10 сая 209 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 752-оор нэмэгджээ. Үүнд Бээжингийн төмөр замын зорчигчдын хэмжээ 1 сая 19 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19 мянгаар нэмэгдсэн бол Шанхайн төмөр замын зорчигчдын хэмжээ 1 сая 898 мянга буюу өнгөрсөн оны мөн үеэс 130 мянгаар нэмэгдэж, Гуандүний төмөр замын зорчигчдын тоо 1 сая 242 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 91 мянгаар нэмэгджээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |