• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015, 2016 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан төсөөллийг бууруулжээ

CRI       (GMT+08:00) 2015-10-07 15:33:39

6-нд Лимад ОУВС "дэлхийн эдийн засгийн төсөөлөл" тайлан нийтэлж, 2015, 2016 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан төсөөллийг бууруулсан боловч Хятадын эдийн засгийн урьдчилсан төсөөллийг өөрчилсөнгүй.

Энэ он болон ирэх оны дэлхийн эдийн засаг тус бүр 3.1, 3.6 хувиар нэмэгдэнэ гэсэн нь энэ оны 7-р сард хийж байсан төсөөллөөс 0.2 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Хятадын эдийн засаг энэ он болон ирэх онд тус тус 6.8, 6.3 хувиар өснө гэж төсөөлснийг ОУВС-гийн нийтэлсэн тайланд харуулжээ.

АНУ-ын эдийн засаг энэ онд 2.6 хувиар нэмэгдэнэ гэсэн нь 7-р сард 2.5 хувь гэж төсөөлж байснаас бага зэрэг өндөр байна. Евро бүсийн эдийн засаг энэ онд 1.5 хувиар нэмэгдэнэ гэсэн нь урьдынхтай адил байсан бөгөөд Японы эдийн засаг 0.6 хувиар нэмэгдэнэ гэсэн нь 7-р сарын төсөөлж байснаас 0.8 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе