• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 оны Бээжингийн олон улсын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-08 09:48:04

Энэ сарын 7-нд Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд 2015 оны Бээжингийн олон улсын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн нээгдсэн юм. Тус үзэсгэлэнд гадаад дотоодын нэрт уран бүтээлчдийн уран бичлэг, зураг, гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна. Уран бүтээлчид, цуглуулагчид, олон орноос Хятадад суугаа элчин сайд, элчийн зөвлөхүүд үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцжээ.

Бээжингийн соёлын хэрэглээний иргэний хүртээмж 3 дахь арга хэмжээний чухал агуулгын нэг болсон энэхүү үзэсгэлэнг иргэдийн урлагийн боловсролыг дээшлүүлэн, олон нийтийн хэрэглээг ахиулах зорилгоор "Амьдралын гоо сайхны ухаан" уриан дор зохион байгуулсан юм. Мөн урлагийн гайхамшгийг нийт иргэний хүртээл болгохын тулд гар урлалын бүтээгдэхүүнийг сонирхох, амьдралын гоо сайхны ухаан, гар урлалын бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд албан журмын эрдмийн хурал, иргэний соёлын хүртээмж зэрэг арга хэмжээ зохион явуулна.

Тус үзэсгэлэнг 10-р сарын 7-11 хүртэл олон нийтэд нээлттэй байлгах юм байна.


\Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе