• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол бурхны шашин, Монгол Түвдийн харилцаа судлалын олон улсын симпозиум болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-08 19:22:02

2015 оны 10-р сарын 8-9-нд Хятадын Ардын Их Сургуулийн Хятад судлалын төв болон Өвөр Монголын уламжлалт соёл боловсролыг дэмжих холбооноос "Монгол бурхны шашин, Монгол Түвдийн харилцаа судлалын олон улсын симпозиум болон монгол "Ганжуур" хандивлах ёслол"-ыг хамтран зохион байгуулав. Хуралд Герман, Орос, Япон, Унгар, БНСУ, Монгол, Польш зэрэг улсын эрдэмтэд болон Хятадын Ардын Их Сургууль, Төвийн Үндэстний Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Хятадын Түвд Судлалын Төв, Хятадын Уламжлалт Анагаах Ухааны Академи, Өвөр Монголын Номын Сан зэрэг байгууллага нэгжийн судлаачид оролцжээ. Тэд Мэргэн сүм, Өвөр Монголын уламжлалт соёл боловсролыг дэмжих холбооны шашны зүтгэлтнүүдтэй Монгол бурхны шашин, Монгол Түвдийн харилцаа судлалын тухай ярилцжээ. Үндэсний эв нэгдлийг ахиулан, соёлын солилцоог гүнзгийрүүлж, "Хятад судлал"-ыг хөгжүүлэх, соёлын инновацийг эрчимжүүлэх нь тус хурлын гол зорилго юм. Монгол Түвдийн уламжлалт шилдэг соёлын өв хөрөнгийг "нэг бүс нэг замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт"-д хэрхэн ашиглах тухай сэдвээр гүнзгий ярилцав.


Хятадын Ардын Их Сургуулийн профессор Жан Жианмин

Хурлын нээлтийн ёслолд Хятадын Ардын Их Сургуулийн профессор Жан Жианмин, Хятад соёлын төвийн хорооны дэд дарга Оюунбилэг, Хятадын Түвд судлалын төвийн түүхийн хүрээлэнгийн захирал, профессор Жан-Юүн, Оросын Холбооны Академийн Сибирийн салбар хорооны профессор Ванчикова, Германы Боннын Их Сургуулийн профессор Доржванчиг, Токиогийн Гадаад хэлний их сургуулийн профессор Фүтаки, Өвөр Монголын уламжлалт соёл боловсролыг дэмжих холбооны дарга Гүө Хүйжэн, Өвөр Монголын бурхан шашны нийгэмлэгийн дэд дарга, Бугат хотын Мэргэн сүмийн Мөнхбат гэгээн нар үг хэлсэн байна. Хурлыг Хятадын Ардын Их Сургуулийн професор Шэн Вэйрүн хөтлөв.


Хятад соёлын төвийн хорооны дэд дарга Оюунбилэг

Хурлын үеэр монгол "Ганжуур" болон "Мэргэн сүмийн монгол шашны судар"-ыг хандивлах ёслол болжээ. Хүйжэн дарга, Мөнхбат гэгээн, професор Шэн Вэйрүн нар хандивын гэрчилгээ гардуулсан юм. /Болор, Нахиа мэдээлэв/


Бугат хотын Мэргэн сүмийн Мөнхбат гэгээн


Токиогийн Гадаад хэлний их сургуулийн профессор Фүтаки


Оросын Холбооны Академийн Сибирийн салбар хорооны профессор Ванчикова


Германы Боннын Их Сургуулийн профессор Доржванчиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе