"Нэг бүс нэг зам" дагуу орнуудад хийсэн Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ 10 тэрбум 730 сая ам долларт хүрэв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-10-09 15:17:38
8-нд Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян: Хятадын аж ахуйн нэгжүүд "Нэг бүс нэг зам" дагуу орнуудад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 10 тэрбум 730 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 48.2 хувиар нэмэгдэн, Хятадын санхүүгийн бус төрлийн гадаад хөрөнгө оруулалтын 13.9 хувийг эзэлсэн байна гэжээ.
Тэрээр, "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын Хятадад нийлүүлж буй хөрөнгө оруулалтын ажил төрлөөс үзвэл, цахилгаан эрчим хүч, шатахуун, усан аж үйлдвэрлэл, хангамжийн үйлдвэрлэл, мэдээлэл холбоо дамжуулах, компьютерын үйлчилгээ, програм хангамжийн үйлдвэрлэл, барааны түрээс, бизнесийн үйлчилгээ, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуй, загасны ажил төрөлд хөрөнгө оруулалт хийх зэрэг гадаад хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэж байна гэжээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл