• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-ын БХ-ын сайд Чан Ваньчуань Цолмон сайдтай хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2015-10-09 11:06:19


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүн бөгөөд БХ-ын сайд Чан Ваньчуань МУ-д албан ёсны найрсаг айлчлал хийхээр Улаанбаатарт хүрэлцэн ирэв

Монгол улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньчуань 10-р сарын 8-нд Улаанбаатар хотод Монгол улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой хэлэлцээ хийж, Хятад Монгол хоёр армийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд саналаа гүнзгий солилцов.


Чан Ваньчуаньд зориулан Ц. Цолмон угтах ёслол зохион байгуулав

Хятад бол Монгол улсын чухал хөрш орон. Хоёр орны харилцааг Монгол улсын тал ихэд чухалчилж, нэг Хятад улсын бодлогоо хэлбэрэлтгүй баримталж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө БНХАУ-ын гаргаж байгаа нааштай хүчин чармайлтыг дэмжиж, Хятадын талтай хамт батлан хамгаалах салбар зэрэг бүх салбарын ажил хэрэгч харилцаа, хамтын ажиллагааг ахиулж, хоёр орон, хоёр армийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэж Ц.Цолмон хэллээ.


Хоёр сайд хөндөт харуулын өмнүүр явж мэндчлэв

Хятад Монгол хоёр орон уул усаараа холбоотой, хоёр ард түмэн уламжлалт найрамдалтай. Нэн ялангуяа 2014 оны 8-р сард Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн хоёр орны харилцааг бүх талын стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлснээр хоёр орны харилцаа түүхийн шинэ цаг үедээ орлоо. Монголын талтай хамт хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг эрс шуурхай хэрэгжүүлж, хоёр армийн өндөр дээд хэмжээний харилцааг үргэлжлүүлж, стратегийн ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлж, боловсон хүчний сургалт, хамтарсан бэлтгэл сургууль, олон улсын энхийг дэмжих, цэргийн техник зэрэг салбрын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулж, харилцан итгэлцэл, найрамдлаа нэмэгдүүлж, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг байнга хөгжүүлэхийн төлөө хувь нэмэр оруулахад Хятадын арми бэлэн байна гэж Чан Ваньчуань хэлсэн байна.


Хоёр сайд холбогдох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурав

Хэлэлцээ хийхээс өмнө Чан Ваньчуаньд зориулан Ц. Цолмон хүндэтгэлийн угтах ёслол зохион байгуулсан бөгөөд Чан Ваньчуаньтай хамт хөндөт харуулын өмнүүр явж мэндчилэв.


Дурсгалын гэрэл зураг

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Бээжингийн цэргийн тойргийн улс төрийн дэд комиссар, дэслэгч генерал Гао Дүнлү, Шиньжяны цэргийн тойргийн улс төрийн комиссар, хошууч генерал Ли Вэй болон Монгол улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б. Баярмагнай нарын зэрэг хүмүүс энэ арга хэмжээнд оролцов.


Монгол цэргийн сүлдэнд бараалхав

Чан Ваньчуань 10-р сарын 8-ны үдээс өмнө Монгол улсад хүрэлцэн ирж албан ёсны найрсаг айлчлалаа эхлүүлсэн юм.


Ц. Цолмон сайдын Чан Ваньчуанд бэлэглсэн шарга морь


Цолмон сайдад Чан Ваньчуань мөн "морь" бэлэглэв

\ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе