• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн өсөлтийн зангилаа нь бүтцийн зохицуулалтыг ахиулахад байна

CRI       (GMT+08:00) 2015-10-09 17:26:46

8-нд ОУВС-гийн орлогч захирал Жү Мин: Хятадын эдийн засгийн өсөлтийн зангилаа нь бүтцийн зохицуулалтыг ахиулж, хөдөлмөр үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд байна гэжээ.

Жү Мин Лимад ОУВС болон Дэлхийн банкны намрын хуралд оролцохдоо сэтгүүлчид хэлэхдээ, Хятад улс бүтцийн зохицуулалтаа тогтвортой хийхийн зэрэгцээ дахин тэнцвэртэй болгох үйл явцтай нүүрлэж байна. Даруй "хөрөнгө оруулалт, экспортоор гол болгох" хэлбэрээс "үйлчилгээ, дотоод эрэлтээр гол болгох" эдийн засгийн хэлбэр руу шилжих болно. Ноднин Хятадын үйлчилгээний ДНБ-нд эзлэх хувь хэмжээ аж үйлдвэрээс давж, хэрэглээний ДНБ-нд үзүүлэх хувь нэмэр хөрөнгө оруулалтаас давсан байна. Энэ нь макро эдийн засгийн бүтэц зөв чиглэлээр хөгжиж байгааг харуулж байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан ч эрсдэл багасаж, эдийн засгийн өсөлтийн чанар сайжирсан байна гэжээ.

Жү Мин: Хятад улс дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогц, худалдааны 2 дахь том улсын хувьд юанийн олон улсын байр суурь зохих хэмжээгээр дээшлэх хэрэгтэй. Энэхүү үйл явцад юань гадагш гарч чадах эсэх, арилжааны валют болж чадах эсэх, худалдааны төлбөр тооцооны валют болж чадах эсэх нь Хятадын банк санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд маш чухал үйлдэл үзүүлэх юм. Юань ОУВС-ын зээлжих тусгай эрхийн сагсанд орж чадвал олон орны арилжаанд юанийг хэрэглэдэг болоход тустай. Юань дэлхийн нөөц валют болбол Хятадын эдийн засаг банк санхүүгийн хүчийг нэмэгдүүлэх болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе