|
|
||
Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар 9-ний өдөр төрийн ордондоо Монголд айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Чан Ваньчуаньтай тус тус уулзсан байна.
Элбэгдорж ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд би Ши Жиньпин даргатай олон удаа уулзаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай чухал нийтлэг ойлголтуудад хүрсэн юм. Хоёр орны батлан хамгаалах салбарынхан солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг улам хөгжүүлэхэд түлхэц өгөхийг хүсэж байна гэжээ.
Ерөнхий сайд Сайханбилэг: Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхийг Монгол улс чухалчилж, дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгосон юм. Хятад улстай улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна. Түүнчлэн Хятадын тал Монголын армийн бүтээн байгуулалтад үзүүлсэн дэмжлэг туслалцаанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ, сэргийлэлт хамгаалалтын салбарт Хятад улстай улам сайн хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
Чан Ваньчуань: Хятад, Монгол бол найрамдалт хөрш. Сүүлийн жилүүдэд хоёр орон, хоёр армийн харилцаа тасралтгүй гүнзгийрч ирсэн. Монгол улс нэг Хятадын байр сууриа хэлбэрэлтгүй баримталж байгааг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Монголын талтай хамт хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хянуур хэрэгжүүлэн, батлан хамгаалахыг оролцуулсан хоёр орон хоорондын олон салбарын олон дэс давхарга бүхий солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр армийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр ард түмэнд үр ашгийг нь хүртээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө зүтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |