• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжян жилд 10 сая тоннын нүүрсний уурхайн төсөл авлаа

China.com       (GMT+08:00) 2015-10-10 15:28:02

9-нд манай сурвалжлагч Шиньжяны хөгжил өөрчлөлтийн газраас мэдээлснээр, Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо 9-р сарын дунджаар үндэсний цахилгаан эрчим хүчний компанийн Хамилын нүүрсний цахилгаан гаргах ХХК-ын Да Наньхүгийн нүүрс олборлох 1-р цооног, мөн жилд 10 сая тонн нүүрс үйлдвэрлэх төслийг батлан зөвшөөрсөн юм. Энэ бол 12-р 5 жилийн төлөвлөгөөнөөс хойш Шиньжяны Тянь Чи эрчим хүчний компанийн нүүрсний ил уурхайн анхан шатны 10 сая тоннын нүүрсний төслийн дараа ахиад ийм хэмжээний төсөл авч байгаа явдал юм.

Хамилын Да Наньхүгийн 1-р цооног бол Хамил-Жэнжөүгийн 800 киловаттын өндөр хүчдэлийн тогтмол гүйдэлт цахилгаан дамжуулах төслийн нүүрсний эх үүсвэрийн төсөл юм. Уг төсөл бол Шиньжяны цахилгааныг гадагш гаргах стратегийн анхны онц өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах төсөл бөгөөд 2014 оны эхээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ бол өнөөгийн дэлхийн хамгийн их дамжуулах хүчин чадалтай тогтмол гүйдэлт цахилгаан дамжуулах төсөл бөгөөд Хятадын баруун хязгаарын Шиньжян болон төв нутгийг холбох цахилгааны зам юм.

Шиньжян нүүрсний баялаг ихтэй. Шиньжяны нүүрсний ордын 3 дахь удаагийн төсөөллөөс үзвэл, 2000 метрээс гүехэн орших нүүрсний нөөц 8 триллион тонн бөгөөд энэ нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Шиньжяний нүүрсний нөөц Хятадын нүүрсний төсөөлсөн нийт хэмжээний 42 хувийг эзэлж байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе