• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ын зам харилцааны сайд нарын хурал өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-13 15:53:05

Филиппиний Стар сонины мэдээлснээр, АПЕК-ын зам харилцааны сайд нарын хэмжээний 9-р хурал Филиппиний Себуд өндөрлөлөө. Хурлаар багтаамжтай зам харилцаа хөгжүүлэх загвар баталж, нийгмийн олон салбарт аюулгүй, өндөр үр ашигтай зам харилцаа хөгжүүлэхийг уриаллаа.

Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ: Талуудын зам харилцааны яамны сайд нар: "Багтаамжтай зам харилцаа хөгжүүлэх нь үйлдвэрлэлийн хөгжил болон эдийн засгийг ахиулахад ашигтай юм" гэж хэлсэн байна. Уг загварыг Филиппиний тал дэвшүүлж, зам харилцааны төлөвлөлтийг зүй зохистой байлгах зорилготой. Хувь хүний зам харилцааны эрэлт хэрэгцээг чухалчилсан байдаг юм. Үүний зэрэгцээ багтаамжтай зам харилцаа нь дугуйгаар болон явган явах зэрэг өртөг багатай, ногоон зам харилцааг урамшуулдаг юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе