• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Казахстан ДХБ-д элсэн орох тухай протокол" -ын хуулийн төсөлд Казахстаны ерөнхийлөгч гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-13 10:51:36

"Казахстан улс ДХБ-д элсэн орох тухай протокол" -ын хуулийн төсөлд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев гарын үсэг зурсан нь Казахстаныг ДХБ-д элсүүлэх тухай протоколын бүхий л батлах хөтөлбөр дууссаныг харуулж байна" гэж Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн газраас өчигдөр нийтлэгдсэн мэдээнд тэмдэглэжээ.

Казахстан улс 1996 онд ДХБ-д элсэн орох тухай өргөдөл гаргасан. 2009 оны 6-р сард Орос, Казахстан, Беларусь хэлэлцэн тохиролцож, гурван орон гаалийн холбооны нэрээр цугтаа ДХБ-д элсүүлэх тухай өргөдөл гаргаж байсан. Дараа нь ДХБ-ын гишүүн орнууд хоорондын хэлэлцээр таслагдсан юм. Мөн оны 10-р сард, гурван орон дангаараа ДХБ-д элсүүлэх тухай хэлэлцээр хийхээ мэдэгдсэн. 2012 онд Орос ДХБ-д элсүүлсэн, Беларусь ДХБ-д элсүүлэх хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Энэ оны 7-р сарын 27-нд, ДХБ-ын ерөнхий зөвлөл Казахстаныг ДХБ-д элсүүлэх тухай эцсийн шийдвэрийг баталсан юм.


\Ренчирсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе