|
|
||
Шиньжяны эдийн засгийн өмчлөлийн бүтцэд төрийн өмч харьцуулшгүй давуу байранд байж, нийтийн өмчийн бус эдийн засгийн хөгжил тааруу байгаа нь эдийн засгийн эрч хүчийг хязгаарлах дутагдал болж байна. Нийтийн өмчийн бус эдийн засгийн хөгжлийн механизмын талын бэрхшээлийг арилгаж, түүний хөгжлийн нөхцөл боломжийг шилдэгжүүлж, олон нийтийн ажил үйлс бүтээж шинийг зохион бүтээх идэвхжлийг дайчилж, нийтийн өмчийн бус эдийн засгийн эрч хүч, зохион бүтээх хүчийг гүйцэд ашиглаж, ажлаар хангахыг өргөтгөн, иргэдийн амьжиргаанд хүртээмжтэй байлгаж, нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны амгалан тайван байдлыг ахиулах зэрэг талаар улам их үүрэг гүйцэтгүүлэх хэрэгтэй.
Уг саналд бас нийтийн өмчийн бус эдийн засаг торгоны замын эдийн засгийн гол бүсийн байгуулалтад оролцохыг урамшуулан, зам дагуу орнуудын эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, бизнес худалдаа, шинжлэх ухаан техник, аялал жуулчлал зэрэг салбарт бүх талаар хамтран ажиллах, олон улсын зах зээлийг идэвхтэй нээх, гадаадад хөрөнгө оруулах зэргийг урамшуулна гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |