• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Монголын мэдээллийн 6-р форум эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-15 17:16:36

15-нд Хятад-Монголын мэдээллийн 6-р форум ӨМ-ын Алшаа аймгийн Баян хотноо боллоо. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Цүй Юй-ин, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан, МУ-ын Сэтгүүлчдийн нийгэмлэгийн тэргүүн Галаарид зэрэг албаны хүмүүс, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгч 100 гаруй хүн уг форумд оролцож байна.

"Харилцан холбогдож харилцан нэвтрэлцэн, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлье" уриан дор уг форум болж байгаа юм. Цүй Юй-ин нээлтийн ёслолыг даргалж хэлсэн үгэндээ, Хятад, Монгол хоёр орны харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн цаг үедээ байна. Өнгөрсөн жил хоёр орны төрийн тэргүүн Улаанбаатарт хоёр орны харилцааг хоёр орны стратегийн бүх талын түншлэлийн харилцаа болгон, үүрд харилцан туслалцсан сайн хөрш, харилцан ашигтай хамтдаа ашиг олох сайн түнш, байнгын харилцаатай сайн анд байхаар шийдсэн юм. Хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ард түмэн хоорондын харилцан ойлголцол, туслалцаа дэмжлэгийг ахиулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцан холбогдох, харилцан нэвтрэлцэх байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан Хятад, Монгол хоёр орны ард түмний сэтгэлийн холбоонд зам гүүр, үлгэр жишээ болж, харилцан холбогдох, харилцан нэвтрэлцэх байгуулалтад эерэг хүч нэмэхийг хүсэж байна гэлээ.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум 2010 онд анх болсноос хойш, тав дахь удаагаа болж байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хоёр ард түмний харилцан ойлголцлын чухал гүүр болсон юм. Энэ таван жилд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан харилцаагаа гүнзгийрүүлэн, ажилч хэрэгч хамтын ажиллагааны төслүүд хэрэгжүүлснээр, хамтын ажиллагааны шат зэрэглэл, цар хэмжээ улам өргөжиж,салбар дамнасан хамтын ажиллагаа, солилцооны олон шат зэрэглэл бүхий олон талт механизмыг бүрдүүлэв./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе