Хилийн чанадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 69 бүс байгуулж байна
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-10-15 10:47:38
Жүншинь агентлагийн мэдээ: 14-нд Шанхай хотод, Хятадын Худалдааны Яамны гадаадад хөрөнгө оруулах, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын албаны хүн Чэнь Жөн хэлэхдээ: 2015 оны 8 дугаар сарын эцэс болтол Хятад улс хилийн чанадын хамтын ажиллагааны чөлөөт худалдааны бүсийн шинж чанартай 69 төсөлд хөрөнгө оруулж, 33 улсын нутаг дэвсгэрт бүтээн байгуулалт хийж байна. Чэнь Жөн: 2006 оноос хойш Хятадын хилийн чанадын эдийн засаг, худалдааны хамтран ажиллах бүсийн бүтээн байгуулалт шат ахиж амжилтад хүрлээ. Хилийн чанадын эдгээр аж үйлдвэрийн парк үндсэндээ иж бүрэн дэд бүтэцтэй, тодорхой удирдах аж үйлдвэртэй, нийтийн үйлчилгээ сайтай, нягтран суурьшиж нөлөө үзүүлэх чадвартай болжээ. Эдгээр аж үйлдвэрүүд үйлдвэрлэл, түүхий эд ашиглах, худалдаа хийх, зөөвөрлөх, техникийн судалгаа шинжилгээ зэрэг төрөлтэй гэжээ. Тэрээр: Хилийн чанадын худалдааны бүсэд Хятад улс хүлээн авагч улстай хамтран ажиллаж байна. Энэ нь Хятадын аж ахуйн нэгжүүд худалдааны арга хэлбэрээ өөрчилж, гадаадад зах зээл нээх, улс хоорондын нөхөрсөг харилцааг сайжруулан, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд маш их ач холбогдолтой юм. Одоо Хятадын хилийн чанадад байгуулсан эдийн засаг, худалдааны хамтран ажиллах бүс нэгэнт хөгжлийн замдаа орлоо гэсэн юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл