• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Б. Билгийн уран бүтээлийн үзэсгэлэн Хөх-хотод нээгдэв

CRI       (GMT+08:00) 2015-10-15 17:09:27

12-нд, Дэлхийн шог зураачдын холбооны Хятад улс дахь салбарын зөвлөлийн гишүүн, Хятадын шог зургийн алтан шагналт, зураач Б. Билгийн шог зургийн үзэсгэлэн ӨМ-ын уран зургийн ордонд нээгдэв. Үзэсгэлэнд 179 бүтээл тавигдсан байна. Уг үзэсгэлэн 16-ны өдөр хүртэл үргэлжилж, их зураачийн сонгодог бүтээлүүд үзэгч түмнийхээ харааг баясгах болно.

ӨМ-ын Сөнөд нутгийн их зураач Б.Билиг өвөрмөц шилдэг бүтээлээрээ бүх Хятадын хэмжээнд олон удаа шагнал хүртэж явсан төдийгүй БНСУ, Япон, Иран, Энэтхэг зэрэг 46 улс оронд 200 гаруй бүтээлээ үзэсгэлэнд тавьж, Нигерийн "Африк тив" олон улсын шог зургийн 2-р удаагийн үзэсгэлэнгийн алтан шагнал, Сирийн олон улсын шог зургийн үзэсгэлэнгийн 2-р зэргийн шагнал зэрэг олон улсын зэрэглэлийн 200 гаруй шагнал тоссон байдаг. Тэрээр 2006 онд МУ-ын Улаанбаатар хотод, 2010 онд Шанхай хотод уран бүтээлийн үзэсгэлэнгээ зохиосон билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе