|
|
||
15-нд, Хятадын ХЯ-ны гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Жөү Люжюний хэлснээр, өнгөрсөн гурван улиралд Хятадын банк санхүүгийн бус салбарт хийсэн гадаад хөрөнгө оруулалт 87.3 тэрбум ам.долларт хүрч, 2014 оны мөн үеэс 16.5 хувиар өсөж, Хятадын гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа түргэн хөгжиж байна.
ХЯ-ны бүртгэлд тэмдэглэснээр, өнгөрсөн гурван улиралд Хятадын аж ахуйн нэгжүүдээс нэг бүс нэг зам дагуу улс орнуудад 12.03 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь 2014 оны мөн үеэс 66.2 хувиар өсчээ. Голдуу Сингапур, Казахстан, Лаос, Индонез, Орос зэрэг оронд хөрөнгө оруулсан байна.
\Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |