• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" эргэн тойрны орнуудын эдийн засагт дэмжлэг болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-16 10:21:47

15-ны өдөр хуралдсан Азийн улс төрийн намын торгоны замын тусгай сэдэвт хуралд, хуралд оролцсон олон орны улс төрийн намын удирдагч, холбогдох салбар, байгууллагын төлөөлөгчид хэлэхдээ, Хятадын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга эргэн тойрны олон орны эдийн засагт тус дэм болж, хөгжлийн стратегийн харилцаа холбоог биелүүлж, ардын амьдралын түвшнийг дээшлүүлсэн гэжээ.

Балбын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Прадип Зяавали чуулга уулзалтад хэлэхдээ, өдгөө дэлхийн шинжлэх ухаан техник түргэн хөгжиж байгаа боловч баян ядуугийн зөрөө маш их байна. Хятадын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга олон орны эдийн засагт тус дэм үзүүлж, өөр өөр хөгжлийн хэлбэртэй улс оронд боломж нээсэн бөгөөд хөгжлийн зөрөөг багасгаж, хамт хөгжихийг биелүүлэх болно гэжээ.

"Пакистанчуудын хувьд Хятад, Пакистаны эдийн засгийн хонгил бол хоёр орон хамтарч дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж буй жишээ юм. Энэ нь хөгжлөөр тааруу орнуудын эдийн засгийн байдлыг бүрэн өөрчилж чадсан гэж Пакистаны Ардын Намын дарга Зардари "Нэг бүс нэг зам"-ын санаачилгын үр дүнг үнэлж хэлсэн байна.   \Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе