|
|
||
2015 оны ядуурлыг арилгах болон хөгжлийн тухай дээд хэмжээний форум 16-ны өдөр Бээжингийн ардын их хурлын ордонд зохиогдож, Хятадын улсын дарга Ши Жиньпин оролцон, "Хамтаар ядуурлыг арилгаж, хамтын хөгжлийг ахиулъя" сэдвээр илтгэл тавьжээ.
Ши Жиньпин: Ядуурлыг арилгах нь хүн төрөлхтний хамтын үүрэг хариуцлага юм. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 30 гаруй жилийн турш, Хятад улс өөрийн гэсэн онцлогтой ядуурлыг арилгах арга замыг хайж олсон. Хятад улс өөрийн орныхоо ядуурлыг арилгахын зэрэгцээ, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, жаргал зовлонгоо нэгтгэж, хүндрэлийг даван туулж, хөгжиж буй орнууд, тэр тусмаа хөгжлөөр тааруу улс орнуудад ядуурлыг арилгахад тусалсаар ирсэн гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |