• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2030 онд Ази-Номхон далайн бүс нутгийн жуулчдын тоо 500 саяыг давна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-19 16:41:39

Хятадын Жэжян мужийн Ханжөү хотод 17, 18-ны өдрүүдэд хуралдсан "Олон улсын аялал жуулчлалын салбарын интернет сүлжээний бага хурал" дээр НҮБ-ын Олон улсын аялал жуулчлалын ажил эрхэлсэн газрын Ази-Номхон далайн хэсгийн дарга Шүй Жин тэмдэглэхдээ: "Банк санхүү, эдийн засгийн хямралын дараа дэлхийн аялал жуулчлалын салбар 5 жил дараалан 4-өөс 5 хувийн хурдтай өсөлтийг барьсан юм. Хөгжлийн энэхүү хурд, хандлагын дагуу, 2030 он гэхэд олон улсын жуулчдын нийт тоо 1 тэрбум 800 саяд хүрч болзошгүйгээс Азийн аялал жуулчлалын зах зээл 30 хувийг эзэлж, Ази-Номхон далайн бүсийн жуулчдын нийт тоо 500 саяыг давж мэдэх юм" гэжээ.

Аялал жуулчлалын ажлын байрны орон тоог нэмэгдүүлэхэд түлхэц өгөх тухай тэрээр хэлэхдээ: "Аялал жуулчлалын салбарт ажил эрхлэлт явуулах стандарт баримжаа нь маш дор байдаг болохоор уг салбар нь олон тооны эмэгтэйчүүдийг ажлаар хангахын зэрэгцээ, нутгаасаа гарч ажил хөдөлмөр эрхэлж буй буйд бөглүү нутгийн хүмүүс нутагтаа  эргэн ирж ажил үйлс эрхлэхийг нэмэгдүүлэх болно. Тиймээс хөдөлмөрийн байгууллага олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж байгаа аялал жуулчлал болон ажлын байрны орон тооны асуудлыг чухал байранд тавихыг хүсэж байна. 2015 оноос хойш, аялал жуулчлалын салбар болон дэлхий нийтийн хөгжлийг нэгтгэх тухай санаачилгыг НҮБ-аас гаргах болно. Зөвхөн Хятад улсад л гэхэд уг салбарын ажлын орон тоо нь дэлхийн дундаж төвшнөөс нэгэнт давж, Хятад улсын хөдөлмөр эрхэлж буй 9 хүн тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт ажиллах үзүүлэлт гарч байна гэжээ.\Нахиа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе