|
|
||
"ТПП-ээс Хятадын ДНБ-нд үзүүлэх богино хугацааны нөлөө их биш боловч, түүнийг хэрэгжүүлмэгц Хятадын гадаад худалдаанд дарамт учруулах болно" гэж Хятадын Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лайюүнь өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Тэрээр хэлэхдээ: "Нэгд: ТПП-ийн анхны алхам болох санамж бичигт гарын үсэг зурахаас хэрэгжүүлэх хүртэл бас дамжлага гараа байгаа болохоор нэлээд олон тогтворгүй хүчин зүйл оршиж байна. Хоёрт: Хоёр талт худалдааны хэлэлцээг ахиулах зэрэг зохицуулах арга хэмжээг Хятад улс нэгэнт авсан бөгөөд "Нэг бүс нэг зам" стратегийн хэрэгжилт, чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг түргэтгэж байгаа нь зохих хэмжээнд ТПП-ийн нөлөөг багасгах болно. Хамгийн чухал зүйл гэвэл, Хятад улсын зах зээлийн орон зай маш их байж, хөгжингүй эсвэл хөгжиж буй орнууд бүгд Хятадын зах зээлд орж ажиллах ихээхэн сонирхолтой байдаг. Голч, харилцан ашигтай үндсэн дээр хоёр талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байгаа болохоор ТПП-ээс Хятадын ДНБ-нд үзүүлэх богино хугацааны нөлөө их биш гэжээ. \Нахиа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |