• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Их Британид төрийн айлчлал хийж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-20 09:11:18

Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ны өдөр Их Британий нийслэл Лондонд очиж, тус оронд төрийн айлчлал хийж байна.

Орон нутгийн цагаар оройн 8 цагийн орчим, Ши Жиньпин тусгай онгоцоор Лондоны Хитроу нисэх онгоцны буудалд хүрчээ. Ши Жиньпин болон хатагтай Пэн Лиюанийг Английн хатан хааны бие төлөөлөгч Вискоунт Хоод, Гадаад харилцааны сайд Филип Хаммонд нар халуун дотноор угтан авсан байна. Английн залуучуудаас Ши Жиньпин болон түүний гэргийд амьд цэцгийн баглаа барьж хүндэтгэл үзүүлэв.

Ши Жиньпин Их Британий засгийн газар болон ард түмэнд сэтгэлийн халуун мэнд, сайны ерөөл дэвшүүлэв. Ши Жиньпин тэмдэглэхдээ: Хятад, Их Британи хоёр орон урт удаан түүх болон гэрэл цацрангуй соёлтой учраас хүн төрөлхтөний соёл боловсны дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн орон ба дэлхий дахинд чухал нөлөө бүхий орны хувьд, дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг урагшлуулах талаар Хятад, Их Британи хамтын ашиг сонирхол болон хатуу үүрэг хариуцлагатай юм. Энэ оноос Хятад, Их Британий стратегийн бүх талын түншийн харилцааны 2-р 10 жил эхэлж байна. Хятад, Их Британий харилцааг гүнзгийрүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж, цаг үеийн хөгжлийн урсгалтай нийцэх юм. Их Британий удирдагчтай хамт хоёр талт харилцаа болон олон улс, бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Их Британий олон салбарын хүмүүстэй өргөн хүрээнд харилцаж, Хятад, Их Британий хамтын ажиллагааны томоохон зураг төслийг хамтаар төлөвлөж, Хятад, Их Британий харилцааны хөгжлөөс хоёр орны ард түмэн улам их ашиг хүртэх болж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг урагшлуулах талаар шинэ хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе