• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний айлчлалын үеэр Лондонд номын наадам болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-20 09:34:00

Жүншинь Агентлагийн мэдээ, "2015 оны Лондоны Хятадын номын наадам" өчигдөр орой Их Британийн нийслэл Лондонд эхэлж, Их Британийн Waterstones, Hatchards, Harrods номын сан болон Их Британийн музейн номын сан зэрэг 20 гаруй номын сан оролцсон байна.

Эх сурвалжаас үзвэл, уг номын наадам энэ сарын 28 хүртэл үргэлжилж, этгээр 20 гаруй номын сан "Ши Жиньпин Төр засаглалын тухай өгүүлэх нь", "ХКН-ын 18-р их хурал: Хятадын мөрөөдөл ба дэлхий" зэрэг орчин цагийн Хятадын улс төр, эдийн засаг зэрэг агуулгыг багтаасан ном, мөн тэрчлэн "Хятадын урлаг 5000 жил", "Хятадын соёл" цуврал, "Чоно тотем" зэрэг 60 гаруй Хятадын уламжлал болон орчин үеийн соёлын шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлж байна.

\Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе