|
|
||
Монгол, Хятад хэл, соёл, боловсролын сангийн 2015 оны хичээлийн жилийн Монгол улсын оюутан сурагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулж тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа 10-р сарын 19-нд Улаанбаатар хотын Шангрилла зочид буудалд боллоо.
Энэ арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч Монгол, Хятад хэл, соёл, боловсролын сан, зохион байгуулагч Хятадын Банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн институт бөгөөд Монгол улсын бага дунд, их дээд сургуулийн шалгарсан 50 гаруй оюутан сурагчдад тэтгэлэг олгов.
Бага дунд сургуулийн шалгарсан сурагч бүхэнд гурав гурван мянган юань олгосон бол оюутнуудад 1-р байранд 10 мянган юань, 2-р байранд 8 мянган юань, 3-р байранд 5 мянган юань тус тус олгосон байна. МУИС-ийн оюутан А. Сүхбат 1-р байрны тэтгэлэгт шалгарч 10 мянган юаний тэтгэлэг авав.
БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин ёслолын ажиллагаанд оролцож, 1-р байрны тэтгэлэг авсан оюутан Г.Сүхбатад тэтгэлгийн эрхийн бичиг гардуулж, тэтгэлэгт хамрагдсан оюутан сурагчдад баяр хүргэж үг хэлсэн байна. Ёслолын ажиллагааг МУИС-ийн Күнзийн институтийн захирал Жү Жүньли даргалсан байна.
Монгол, Хятад хэл, соёл, боловсролын сан байгуугдсан хоёр жилийн хугацаанд Монгол улсын нийт 180 гаруй оюутан сурагчдад тэтгэлэг олгосон бөгөөд өнгөрсөн 2014 оны өвөл хэрэгжүүлсэн "Дулаан өвөл" төслөөрөө Монгол улсын бага дунд сургуулийн 3000 гаруй сурагчдад дулаан хувцас бэлэглэсэн юм.
\ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |