|
|
||
Бээжин хот дахь монголчуудын наадам 1981 оноос эхлэн жил улиран зохиогдож ирсэн юм. Энэ жилийн наадам – Бээжингийн наадам нэрээр 10-р сарын 17-нд Төвийн үндэстний их сургуулийн талбайд болж өнгөрлөө. Бээжингийн наадмыг зохион байгуулах комисс болон Бээжин дэх түнляо хотын худалдааны нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.
Наадамд уламжлал болсон талбайд орох ёслол, хүчит бөхийн барилдаан, сагс, хөл бөмбөгийн тэмцээн, хүүхдийн уран уншлагын уралдаан байхаас гадна монгол зан үйл үйлдэх, сур харваа, хувцас заслын тэмцээн шинээр нэмэгдэж баяр наадмын агуулгыг баяжуулжээ. Мөн энэ жилийн наадамд ӨМ-ын Баруун баарин хошууны улаанмөчир урлагийн чуулга уран бүтээл, тоглолтоороо наадамчдаа баясгаж чадлаа.
Бээжингийн наадам нь Бээжин хотод ажиллаж, амьдардаг газар газрын монголчуудын хүсэн хүлээдэг баяр дурсгалын өдөр болж төлөвшөөд байна. Энэ жилийн наадамд Тяньжинь, Хөххот, Ляннин, Далянь, Чинхуандао зэрэг муж хотуудаас төлөөлөгчид ирж ёслол тэмцээнд оролцож, наадмын хүрээ царыг ч өргөтгөж байна. Нэг өдрийн наадмаар монголчууд мань сайхан наадаж, дараа жилийн наадмаар дахин уулзацгаая гэсэн өлзийтэй өрөөлөөр өндөрлөлөө.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |