|
|
||
Японы "Ясүкүни сүмд мөргөл үйлдье" багийн 70 шахам Конгрессын гишүүн 20-ны үдээс өмнө хоёрдугаар дайны А зэрэглэлийн гэмт хэрэгтнийг тахиж байгаа Ясүкүни сүмд мөргөл үйлдсэн байна.
Эдгээр конгрессын гишүүн Либерал ардчилсан нам, Ардчилсан нам зэрэг эрх баригч болон сөрөг хүчний намын харьяалал мөн бөгөөд Эрүүлийг Хамгаалах, Нийгмийн Халамжийн Яамны сайд асан Хидехиса Оцужи, Зам Тээврийн Яамны сайд асан Юичиро Ната нарыг багтааж байгаа юм.
Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин өчигдөр хэвлэлийн бага хурал дээр, Япон Яасүкүни сүмд мөргөл үйлдэхийг Хятад улс эсэргүүцсээр ирсэн юм. Япон түрэмгийллийн түүхээ шударга, гүнзгий ухаарч, милитаризмтай зааг шугамаа тогтоож, бодит үйл ажиллагаагаараа Азийн хөрш орнууд болон олон улсын нийгэмлэгийн итгэл олохыг Хятадын талаас шаардаж байна гэжээ.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |