|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 20-нд Их Британий парламентэд үг хэлэх үедээ: "Хятад, Их Британи солилцоо хийгээд харилцан суралцахаа эрчимжүүлж, хоёр ард түмний харилцан ойлголцол, дэмжлэг болон нөхөрлөлийг зузаатгаж, хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулан шинэ шатанд хүргэх ёстой" гэж цохон тэмдэглэсэн байна.
Үдээс хойш 4 цагийн орчим Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт парламентын их танхимд очиход дээд танхимын дарга Баронесс Франкес Ди Соуза болон доод танхимын дарга Жон Верков нар халуун дотноор угтан авсан байна.
Ши Жиньпин: "Их Британид төрийн айлчлал хийсэн эхний өдөр, Хятад, Их Британий харилцааны өрнүүн бадрангуй байдлыг гүнзгий мэдэрч, хоёр ард түмний гүн зузаан нөхөрлөлийг ойлгож, энэ удаагийн айлчлалаар Хятад, Их Британий найрсаг харилцааг урагшлуулан шинэ шатанд гаргах талаар итгэл төгс байна" хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Тэрээр мөн "Их Британи бол парламентын тогтолцоог хамгийн түрүүнд хайн сүвэгчилсэн орон юм. Хятадад иргэдээр төв болгох болон хууль дүрмийн үзэл санаа эртнээс байсан учраас хэдэн мянган жилийн өмнөөс "Төр улсын үндэс язгуур нь ард иргэд учраас тэд бат тогтвортой байвал Төр улс амгалан тайван байж чадна" хэмээн ярьсаар ирсэн юм. Одоогоор Хятадын ард түмэн хуулийн дагуу улсаа засахыг тал бүрээр урагшлуулж, Хятадын хууль дүрмийн шилдэг уламжлалыг хадгалахын зэрэгцээ дэлхийн олон орны хуулийн засаглалын ашигтай зүйлээс суралцаж байна. Түүний зорилго гэвэл хууль дүрмийн өмнө хүн бүхэн эрх тэгш байхыг баримталж, Хятадын онцлогтой социалист хуулийн засаглалын системийг түргэн байгуулж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хууль тогтоох, хуулийг хатуу чанга хэрэгжүүлэх, хууль зүйн төв шударга байдал, иргэн бүр хуулиа сахих ахиц зэргийг тасралтгүй урагшлуулж байгаа юм" гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: "Их Британи бол шинэ Хятад улсыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн барууны том орон мөртөө хамгийн түрүүнд Хятад улстай стратегийн тал бүрийн түншийн харилцаа байгуулсан Европын холбооны орон юм. Хонконгоос гадна хилийн чанад дахь юаний хамгийн том солилцооны төв мөртөө Хятадын оюутнуудыг хамгийн олон хүлээн авч, Күнзийн дээд сургуулийг хамгийн олон байгуулсан Европын холбооны орон болох юм. Хамгийн анх юаний бонд тараасан барууны орон нь Их Британи мөртөө хамгийн анх Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд элсэн орсон барууны том орон юм. Хятад, Их Британи өдөр ирэх тусам харилцан сүлэлдсэн ашиг сонирхлын хамтын цогц болж байна. Иймэрхүү аугаа их цаг эринд, стратегийн бүх талын түншийн харилцаанаас үүсэж, Хятад, Их Британи хоёр орон хамтаар хичээн зүтгэх нь цаг үеэ олсон явдал юм" гэжээ.
Их Британийн ерөнхий сайд Камерон, парламентын дээд доод танхимын гишүүд, албан тушаалтан, хатан хааны гэр бүлийн төлөөлөгч болон засгийн газрын гишүүд гээд нийт 500 гаруй хүн уг ажиллагаанд оролцсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |