|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт орон нутгийн цагаар 20-ны өдөр Валесын Чин Ван хун тайж Чарлес болон түүний гэргий Камилатай уулзлаа.
Ши Жиньпин болон түүний гэргийн Пэн Лиюанийг Кларенсе ордонд хүрэлцэн очиход Хун тайж Чарлес хатагтайн хамт хаалганы гадна угтан авлаа. Тэд дөрвүүл босоо ятгаар хөгжимдсөн Валесын ардын дууны ая сонссон бөгөөд Их Британид суралцаж байгаа Хятадын оюутнуудын зурсан уран зураг, шуумал, уран бичлэгийн бүтээлтэй танилцлаа. Дараа нь хоёр тал дотно найрсгаар ярилцлаа.
Ши Жиньпин: "Хятад, Их Британи бол чухал нөлөөтэй том гүрэн юм. Хоёр орны харилцаа хоёр талын хүрээ хэмжээнээс давж, явах тутам стратегийн ач холбогдол болон дэлхийн чанартай болж байна. Олон жилийн турш Их Британийн Вангийн угсааныхан хоёр орны харилцааны хөгжлийг анхааран халамжилж, дэмжсээр ирсэн. Хоёр орны харилцааны хөгжилд ч чухал хувь нэмэр оруулсан юм. Үүнийг би дээд хэмжээгээр үнэлэн сайшааж байна. Их Британитай хамтаар солилцоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа ахиулан, хоёр талын харилцааг хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Их Британийн вангийн угсаатны гишүүдийн Хятадад айлчлахыг хүсэн хүлээж байна" гэж хэлсэн байна. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |