|
|
||
Тухайн орон нутгийн цагаар 20-ны өдөр Лондонгийн Букингемийн ордонд Их Британийн Кембрижийн гүн, ханхүү Уильям Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзжээ.
Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга: "Энэ оны 3-р сард манай орноор айлчилсан таны айлчлал маш амжилттай болсон шүү. Энэ онд Хятад, Их Британийн бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон хоёрдох 10 жилд оров. Хоёр орны нийт салбарын харилцаа холбоо маш эрчтэй өрнөж, хөгжлийн чиг хандлага өөдрөг байна. Миний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр ард түмний найрамдлыг зузаатгахыг зорьсон юм" гэжээ.
Тэрээр мөн: "Сүүлийн жилүүдээс Хятад улс зэрлэг амьтныг хамгаалах, зэрлэг амьтдыг хууль бусаар худалдаалахын эсрэг нааштай алхам хийж ирсэн. Энэ хүрээнд Их Британийг багтаасан дэлхийн нийт орнуудтай хамтран зэрлэг амьтдыг хамгаалах үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна" гэжээ.
Ханхүү Уильям энэ оны 3-р сард Хятад орноор айлчилсан баярт мөчөө дурсаж, "Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааны салбарыг улам өргөжүүлнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Хоёр талаараа бас Хятад. Их Британийн хөл бөмбөгний хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, ханхүү Уильям Хятадын хөл бөмбөгний спорт өдрөөс өдөр өөдрөг хөгжиж, амжилтад хүрэхийг хүсжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |