• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЁСТОЙ" хандивын тоглолт болов

CRI       (GMT+08:00) 2015-10-21 15:39:41


Улаанбаатар хотын Сонгино хайрахн дүүргийн ЗДТГ-ын дарга С. Мөнхчулуун

МУ-ын "Байгаль Эх Дэлхийгээ Аврах Тэнгэрлэг Аян" ТББ, ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн "Тулга" Хайр халамжийн холбооноос хамтран зохион байгуулсан "ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЁСТОЙ" хандивын тоглолт өчигдөр орой Улаанбаатар хот дахь Хүүхдийн ордонд боллоо. Тоглолтын зорилго нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 16-р хороонд байрлах "ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛ ДОР АМЬДРАХ ЁСГҮЙ"-г сануулсан 5 м өндөртэй гэрэлт хөшөө босгох, мөн цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулахад шаардагдах хөрөнгө босгох явдал байсан юм.


"Наран хун" сайн үйлсийн аяны тэргүүн Сайжрах, "Тулга" холбооны тэргүүн Түмэнгэрэл

Хандивын тоглолтыг Сонгино хайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга С. Мөнхчулуун нээж үг хэлсэн юм. Мөн энэ үеэрад Сонгино хайрхан дүүрэг, Монголын Залууцуудын холбоо, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагаас МУ-ын цөлжилттэй тэмцэн мод тарихад идвэхтэй оролцсон, байгалийн гай гамшиг тохиолдсон үед ядарч зүдэрсэн монгол ахан дүүсдээ сэтгэлийн халуун дэм үзүүлсэн, МУ-ын эмзэг бүлэг, тэр дундаа хүүхэд багачуудад энэрэл хайрын хандив тусламж үзүүлсэн Өвөр Монголын хэсэг ахан дүүсээ одон тэмдэгээр урамшуулан шагнаж, Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс баяр талархал дэвшүүлсэн юм. Одон тэмдгээр шагнуулсан эдгээр хүмүүсээс дурьдвал: ӨМӨЗО-ны жүжигчин Д. Түмэнцэцэг, Эрээн хотын гудамжинд Билгүүтэй хүүгийн төлөө хандивын мөнгө цуглуулж олон мянган юань бүрдүүлж чадсан Шиньжян монгол охин Л. Оюунчимэг, жүжигчин Э. Бодь-Од, Шиньжян монгол залуу Б. Нямцэрэн, Шилийн гол аймгийн С. Түмэнцэцэг, жүжигчин М. Алмасцолмон, Эрээн хотын Д. Цоггэрэл. Шиньжян монгол залуу Очирбат, Бээжингийн "Наран Хун" сайн үйлсийн аяны санаачлагч, тэргүүн Сайжрах, ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн "Тулга" Хайр халамжийн холбооны тэргүүн Түмэнгэрэл нар байлаа.


Яруу найрагч Б. Ичинхорлоо

Шагнал гардуулах үеэр Хүүхдийн Ордонд хуран цугласан үзэгч, зочид, төлөөлөгчид халуунаар алга ташин чин сэтгэлийн баяр талархалаа илрэхийлж байх тэр агшинд Монголын Батмөнх Даян хааны хэлсэн "Хээр хэвтэх яс нэг, хэвлийд урсах цус нэг" гэсэн үг сэтгэлд бууж, нүд бөртөлзэн хамар шархирч байсныг нуух юун. Хүн л болж төрсөн хойно хэнд гай гамшиг, гаслан зовлон, юу эс тохиолдох билээ? Ядарсан зүдэрсэн нэгэндээ хайр халамжийн халуун гараа сунгаж чадлынхаа хэрээр туслан дэмжиж явах шиг сайхан зүйл юу байхсан билээ.


Дуучин Г. Болор

Энэ үеэр Бээжинд эмчлүүлж, олны дунд тоглон гүйж яваа Бигүүтэй хүүгийн ээж Ц. Булан мөн тайзан дээр гарч хүүгийн эмчилгээний төлөө халуун сэтгэл гаргасан ар өврийн монгол ахан дүүсдээ баярлаж талархснаа хэлж байсан юм.

Сайхан тоглолт үзэж, сайхан сэтгэлд уярч, сайхан сэтгэлтэй хүмүүсээрээ бахархаж, сайхан амьдралын төлөө сэтгэл гийсэн нэгэн сайхан орой зүрх сэтгэлд минь сайхан дурдатгал болон үлдлээ.


Дуучин О. Баянмөнх


Дуучин Т. Аминаа


Хамтарсан тоглолт


"Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян" ТББ-ын тэргүүн Д. Наранцогт Шиньжян нутагтай монгол залуу Нямцэрэнд шагнал гардуулж байна


Оюунчимэг Билгүүтэй хүү болон түүний ээж Ц. Булгантай хамт

 \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе