|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 21-ний өдөр Лондоны ерөнхий сайдын ордонд Их Британийн ерөнхий сайд Давид Камеронтай хэлэлцээ хийжээ. Хоёр тал Хятад болон Их Британийн харилцааны хөгжилд олсон ололт амжилтыг идэвхтэй үнэлж, хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал бодлоо солилцож, хамтын ойлголтод хүрчээ. Түүнчлэн Хятад, Их Британийн 21-р зуунд хандсан бүх дэлхийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг хамтаар байгуулахаар шийдэж, өнө батын, нээлттэй, хамтаар амжилтад хүрсэн Хятад, Их Британийн харилцааны "Алтан үе"-ийг нээсэн байна.
Ши Жиньпин: "Их Британи Хятадад нээлттэй байх хамтын ажиллагааны түнш болоход бэлэн байна гэж илэрхийлсэн явдалд Хятадын тал гүнээ талархаж байна. Бид Их Британийн талтай хамт Хятад, Их Британийн харилцааг өндөр түвшинд тогтворжуулж, Хятад, Их Британийн хамтын ажиллагаа өргөн цар хэмжээнд нээлттэй, багтаамжтай байхыг баримталж, Хятад, Их Британийн харилцаа харилцан ашигтай байж, хамтын амжилтад хүрэхийг баталгаажуулах хэрэгтэй" гэж хэлсэн байна.
Камерон хэлэхдээ: "Ши Жиньпин даргын энэ удаагийн Их Британи дахь айлчлал ололт амжилт баялаг, хоёр тал маш олон том төсөл, эдийн засаг худалдааны хэлэлцээрт санал нэгдэж, хоёр талын харилцааны хөгжлийг урагш ахиулах болно. Их Британи Хятадын Өрнөдийн хамгийн сайн хамтын ажиллагааны түнш болоход бэлэн байгаа бөгөөд Хятадын талтай банк санхүү, эрчим хүч, шинийг бүтээх, визийн үйлчилгээнд дөхөм үзүүлэх зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна. Их Британийн тал Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны бүтээн байгуулалтад оролцоход бэлэн байгаа бөгөөд Хятадын талтай "Нэг бүс нэг зам"-ын цар хүрээн дэх судалгаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно" гэжээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны удирдагч хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, энэ нь банк санхүү, гааль, орон нутгийн хамтын ажиллагаа, шинээр хөгжиж байгаа салбар, тогтвортой хөгжил зэрэг салбарыг хамарсан байна.
Дараа нь тэд сэтгүүлчидтэй уулзаж, Хятад, Их Британийн харилцаа, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт зэрэг асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариу өгсөн байна. \Г.Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |