|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Их Британийн ерөнхий сайд Дэвид Камеруны хамт Лондоны банк санхүүгийн төвд Хятад, Их Британийн аж үйлдвэр худалдааны дээд хэмжээний уулзалтад оролцохдоо: "Хятад улс харилцан ашигтай хамтаар хожих гадаадад нээлттэй стратегийг тууштай баримталж, Хятадын хөгжлийг дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцүүлэх болно. Гадаадад нээлттэй байх нь Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгүүр хүч юм.
Цаашлаад Хятадын дэлхийн олон оронтой хамтран ажиллаж, хамтаар хожих үндсэн зам болно. Хятадын зах зээлийн нээлттэй хэмжээ тасралтгүй дээшлэх, гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын эрч хүчээ өргөтгөх, банк санхүүгийн өөрчлөлт нээлттэй байхыг шат дараатай ахиулах, дэлхийн эдийн засгийн өөрчлөлтийн үйл явцад идэвхтэй оролцох үйл явцыг дагалдан Хятадын дэлхий дахинд үзүүлэх хувь нэмэр үргэлжлэн нэмэгдэх болно. Хятадын үүд хаалга хэзээд хаагдахгүй бөгөөд бид нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоо байгуулан дэлхийн нээлттэй эдийн засгийн тогтолцоог ахиулахад шинэ хувь нэмэр оруулахаар чармайж байна. Ирээдүйн 5 жилд Хятад улсын импорт 10 триллион ам доллараас, гадаад хөрөнгө оруулалт 500 тэрбум ам доллараас давж, гадаадад 500 сая хүн жуулчилж, бараа бүтээгдэхүүн худалдан авах болно. Үүнд худалдааны асар их боломж байна" гэж хэлсэн байна. \Э. Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |