|
|
||
Хятадын гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 7-р уулзалт өнөөдөр Бээжин хотноо эхэллээ."Шинэ төлөв байдал, шинэ боломж - гадаадад хөрөнгө оруулах цаг эрэн" уриан дор болж буй энэ уулзалтнд 100 гаруй улс орны засгийн газар, хөрөнгө оруулагч байгууллага, Хятадад суугаа дипломат төлөөлөгч, тэрчлэн үндэстэн дамнасан компаниудын удирдагч болон албаны хүмүүс оролцож байна.
Уг уулзалт хоёр хоног үргэлжилж, "Нэг бүс нэг зам", "Олон улсын аж үйлдвэр, тоног төхөөрөмж үйлдвэрлэх хамтын ажиллагаа" хоёр чухал форум ажиллуулж, олон орны хөрөнгө оруулалтын танилцуулах хурал болох юм. Мөн түүнчлэн энэ оноос эхлэн уг уулзалт дээр гол зочин орны уулзалт зохион байгуулахаар болсон. Энэ жил ОХУ гол зочин орон болжээ.
Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпорац, Хятадын сансрын техникийн аж үйлдвэрийн корпорац зэрэг том, дунд аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд оролцоно. Үүгээр дамжин тэд гадаадад гарах боломж хайж, Хятадын брэнд, аж ахуйн нэгжийн хүчин, дүр төрхийг дэлхийн тавцанд уламжлахыг хүсэж байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |