• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян IBM компанийн зөвлөлийн даргыг хүлээн авч уулзав

CRI       (GMT+08:00) 2015-10-22 19:32:26

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-ны үдээс хойш Бээжин хотноо АНУ-ын IBM компанийн зөвлөлийн дарга Виржиния Рометтитай уулзжээ.

Ли Кэчян: IBM Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хичээж байгааг үнэлж байна. Хятадын мэдээллийн техникийн аж үйлдвэрийн зах зээл асар их орон зайтай. IBM Хятадын хэрэгжүүлж байгаа "Хятадад үйлдвэрлэв 2025", "Интернет +" зэрэг стратегийн боломжийг ашиглан Хятадад өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлох, техникийн хамтын ажиллагаагаа дээшлүүлэх, Хятадын талтай тэргүүний салбар дахь судалгааны хамтын ажиллагаа өрнүүлж, харилцан ашигтай хамтдаа ашиг олохыг хүссэн байна.

Рометти: IBM Хятадын талтай хамт дэвшилт технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Хятадад үйлдвэрлэв 2025", "Интернет +" зэрэгт хүч сэлбэн, Хятадын мэдээллийн аж үйлдвэрийн хөгжлийг ахиулж Хятад болон олон улсын зах зээлийн шаардлагыг хангах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе