|
|
||
21-нд Айфон компаний гүйцэтгэх захирал Тим Күк Бээжинд ирж, энэ жил Хятадад хийх байгаа хоёр дахь айлчлалаа эхлүүлэв. Энэ өдөр Тим Күк Хятадын олон улсын эдийн засгийн валютын төв, Америкийн Полсэн судалгааны хүрээлэнтэй хамтран байгуулсан тогтвортой хотжилт эрхэлсэн гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн хуралд, зөвлөлийн шинэ гишүүний хувиар оролцох юм.
Тим Күк Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа: "Зарим хүн Хятадын эдийн засагт санаа зовж байна. Гэвч бид санаа зовохгүй бөгөөд Хятадад үргэлжлэн хөрөнгө оруулна" гэлээ. Тэрээр: Айфон компани богино хугацааны хөрөнгө оруулалт хийхгүй. Урт хугацааны хувьд Хятад бол маш сайн зах зээл юм гэв.
Энэ долоо хоногийн сүүлээр Айфон компани Хятад дахь жижиглэн худалдааны 25 дахь дэлгүүрээ нээх юм. Тим Күк: Ирэх жил гэхэд Хятадад жижиглэн худалдааны 40 дэлгүүр нээх зорилго тогтвортой биелж байгаа бөгөөд Айфон компанийн хойшдын төсөл энэ хүрээд зогсохгүй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |