|
|
||
Хятад-Монголын анхны яармаг 23-нд Өвөр Монголд нээгдлээ. Өмнөд Солонгос, Филиппин, Хонгконг, Тайвань, Макао зэрэг улс орон, газар нутгийн холбогдох салбарын удирдагчид нээлтийн ёслолд, гадаад дотоодын 8000 гаруй зочин яармагт оролцож байна. Хятад-Монголын яармаг бол Хятад, Монгол хоёр орны хооронд хамтран зохион явуулж буй хоёр талын үндэсний хэмжээний яармаг юм.
2014 оны 8-р сарын 21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотноо "Стратегийн түншлэлийн бүх талын харилцааг тогтоон хөгжүүлэх тухай БНХАУ, МУ-ын нэгдсэн тунхаг"-т гарын үсэг зурж, Хятад-Монголын яармаг зохион явуулах тухай албан ёсоор дурдсан байна. 2015 оны 5-р сард, Хятад, Монгол хоёр тал яармаг хамтран зохиох тухай анхны гэрээг үзэглэжээ. 9-р сарын 11-нд, МУ-аас Хятад-Монголын яармаг зохион явуулахтай холбогдсон асуудлаар Хятадын талд нот бичиг өгч, зохион байгуулах байгууллага, зохион явуулах газрыг хамт тогтоосон юм. "Тал нутгаар хамтдаа аялъя-Торгоны зам, хамтын ажиллагаа, хөгжлийг холбох хонгил" сэдвийн хүрээнд болж буй уг яармаг хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцөл, хурал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа, соёлын солилцоо зэрэг 4 том хэсэг, нийт 32 төрлийн бодит арга хэмжээг хамарчээ.
Нээлтийн ёслолд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн, МУ-ын шадар сайд Ц.Оюунбаатар нар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын баярын захидлыг тус тус уншиж, үг хэлсэн байна. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |