|
|
||
Орон нутгийн цагаар 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт Биккингэм ордноос мордлоо. Хөдлөхийнх нь өмнө Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет болон түүний нөхөр хунтайж Филипп нар зориуд хүрэлцэн ирж салах ёс гүйцэтгэв.
Ши Жиньпин: Энэ айлчлал надад болон миний гэргийд гүн гүнзгий, сайхан сэтгэгдэл үлдээлээ. Би Их Британийн хааны угсааныхан, засгийн газар, ард түмний халуун сэтгэлээр хүлээн авч зочлон, тухтай сайхан байлгасанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Айлчлалын үеэр хоёр тал Хятад Их Британийн 21-р зуунд чиглэсэн дэлхийн иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоохыг санал нэгтэй зөвшөөрч, өнө мөнх, нээлттэй, хамтаар ашиг хүртсэн хоёр талын харилцааны алтан үеийг эхлүүлээ. Бид Хятад, Их Британийн харилцааны ирээдүйд итгэл дүүрэн байна гэжээ.
Хатан хаан Элизабет: Ши Жиньпин даргын энэ айлчлал амжилттай, баялаг үр дүнтэй болж, Их Британи Хятадын харилцааг шинэ түвшинд гаргалаа. Ши Жиньпин дарга Манчестерт үргэлжлэн айлчлах болно. Айлчлал өлзийтэй болохыг ерөөе гэжээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |