• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын уулзалтаар терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-23 10:05:29
Олон улсын терроризм, хэт даврагчдад цохилт өгөх хамтын ажиллагааны асуудлаарх ШХАБ-ын гишүүн орнууд болон ажиглагч орнуудын 3 дахь уулзалт 22-ны өдөр Узбекистаны нийслэл Душанбед болж, талууд терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах талаар санал нэгдлээ.

Хурал оролцсон талууд, ШХАБ-ын бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах нь гишүүн орнууд болон ажиглагч орнуудын аюулгүйн салбар дахь тэргүүн чухал үүрэг юм. Иймээс талуудын хамтын ажиллагаагаа өргөтгөж, терроризм, хэт даврагчдад хамтаар цохилт өгөх хэрэгтэй. Талууд Өмнөд Ази, Дундад Дорнод, Ирак, Сирийн хурцадмал байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж, терроризм тус бүс нутгийг ашиглан гадагш тэлж байна гэж цохон тэмдэглэв. "Лалын улс", олон улсын бусад хэт даврагч бүлэглэл, террорист байгууллагын үйл ажиллагаанд ШХАБ цохилт өгөх тухай тус хурал голчлон авч хэлэлцлээ.

Хурлаар, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, терроризмд цохилт өгөх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд ашигтай юм гэж цохон тэмдэглэлээ. Хуралд оролцсон төлөөлөгчид ШХАБ-ын хүрээнд терроризм, хэт даврагчдад цохилт өгөх ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар санал солилцож, үр дүнгийн шинжтэй баримт бичиг баталлаа. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе