|
|
||
Хятадын ОУР-ын мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-нд Жүн Наньхай-д Америкийн Сангийн сайд асан Ханк Паулсонтай уулзжээ.
Ли Кэчян Банк санхүүгийн өөрчлөлтийн тухай: Хятадын хөгжил үндсэндээ өөрчлөлт шинэчлэлд түшиглэж байна. Банк санхүүгийн салбарын өөрчлөлт зах зээлжүүлэх, хуульчлах чиглэлээр урагшилж байна. Бид юанийн ханшны үнийн механизмд зохицуулалт хийж байгаа нь олон улсын банк санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, зах зээлийн зарчимд нийцэж байна. Юанийн ханш үргэлжлэн буурах үндэсгүй. Дараачийн алхамд, Хятадын засгийн газар Шанхайн чөлөөт худалдааны бүсийн банк санхүүгийн өөрчлөлтийн туршилтыг өргөтгөж, юанийн хүүгийн хэмжээг зах зээлжүүлэх ахицыг түргэтгэж, Юанийн ханшны механизмыг боловсронгуй болгож, банк санхүүгийн шинэчлэлийг сайшааж, банк санхүүгийн салбарыг улам өндөр түвшинд нээлттэй байлгаж, банк санхүүгийн хөгжлийг бодит эдийн засагт улам сайн үйлчлүүлнэ гэжээ.
Ханк Паулсон: Хятадын засгийн газар банк санхүүгийн өөрчлөлтийг идэвхтэй хийж, чөлөөт худалдааны бүтээн байгуулалтын төлөө хичээл зүтгэл гаргаж байгааг өндрөөр үнэлээд Хятадын банк санхүүгийн салбар тогтвортой хөгжиж, нээлттэй байдлаа өргөтгөхийн дагуу өрсөлдөх хүчин нэмэгдэж байна. Америк, Хятадын хөрөнгө хуримтлуулах, хотжилтын тогтвортой хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааны ирээдүй саруул уудам байна. Үүний төлөө цаашид үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ. \Г.Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |