• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Их Британи хамтарсан тунхаг гаргав

CRI       (GMT+08:00) 2015-10-23 09:01:01

10-р сарын 22-нд Лондон хотноо Хятад, Их Британи хоёр орон "21-р зууны дэлхийн бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд чиглэсэн хамтарсан тунхаг" нийтэлсэн байна. Тунхагт: Хоёр тал Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк эртхэн ашиглалтад орж, олон улсын банк санхүүгийн тогтолцоонд нэгдэж, "цомхон, жишигт нийцсэн, ногоон" байгууламж болж, Азийн бүс нутагт туслан дэд бүтцийн барилга байгуулалтын салбарт нүүрлэж буй дутагдалтай талыг нөхөхийг хүсэж байна гэжээ.

Тунхгийн дагуу, хоёр тал Хятад, Европын хөрөнгө оруулалтын бүх талын хэлэлцээр байгуулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Хятад, Европын чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийн тухай нэгдсэн судалгааг эртхэн эхлүүлэхийг уриалж, Хятад, Европын удирдагчдын 17-р уулзалтын хамтарсан мэдэгдэлд тогтоосон урт хугацааны зорилтыг биелүүлж, нөхцөл бүрдсэн үед бүх талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг уриалжээ.

Тунхагт: Хятад, Их Британи хоёр тал Их хорийн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулгын чухал үйлдлийг нэмэгдүүлж, Их хорийн бүлгийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлэхийг ахиулж, олон улсын банк санхүүгийн эрх тэгш, голч шударга, багтаамжтай, дэг журамтай систем байгуулахыг хамтаар ахиулах болно. Хятад улс 2016 онд Их хорийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг Их Британийн тал дэмжинэ. Хоёр тал банк санхүү, татвар хураамж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжил, авилгын эсрэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, авилгалын эсрэг Их хорийн ажлын хэсгийн хамтын даргын хувиар хамтран ажиллах болно гэжээ.

Тунхагт: одоогийн стандартыг хангасан нөхцөлд юань ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн шалгалтыг давж, зээлжих тусгай эрх авахыг Их Британи дэмжинэ гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе