• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Камеронтой дахин уулзалт хийлээ

CRI       (GMT+08:00) 2015-10-23 11:10:27

Орон нутгийн цагаар 22-ны өдөр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Чекурс хауст Их Британийн ерөнхий сайд Камеронтой дахин уулзалт хийсэн байна.

Чекурс хауст хоёр орны удирдагч 4 цаг хагас уулзалт хийж, улс орноо удирдах, хоёр талын харилцаа, олон улсын байдал зэрэг асуудлаар саналаа гүнзгий солилцжээ.

Ши Жиньпин: Хятад, Их Британийн харилцааг хөгжүүлэхийг Их Британи дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, хүсэж байгааг би энэ удаагийн айлчлалаараа ойлгож, Их Британийн ард түмэн, Хятадын ард түмний гүн зузаан найртай сэтгэлийг мэдэрлээ. Бид энэ удаа нэгдсэн олон ойлголттой болсон нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан төдийгүй хоёр орны хойшдын хамтын ажиллагаанд сайн төлөв гаргаж өгсөн байна гэжээ.

Ши Жиньпин: Хятадын ард түмэн "хоёр 100 жилийн төлөвлөгөө"-г биелүүлэхээр зүтгэж байна. Бид Их Британийг оролцуулсан дэлхийн олон оронтой  харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамт хөгжин цэцэглэхэд бэлэн байна. Бид одоо 13-р таван жилийн төлөвлөгөөгөө боловсруулж байна. 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын хөгжилд гадаад орнууд оролцоход улам ашигтай нөхцөл бүрдүүлж, улам өргөн уудам зах зээл бий болгож, худалдааны улам их боломж авчрах болно. Бид Их Британитай хамт өөрчлөлт шинэчлэл, эрх зүйн байгуулалт, авилгалын эсрэг зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Одоо олон улсын байдал будлиантай бөгөөд төрөл бүрийн сорилттой нүүрлэж байна. Дэлхий олон орны хувь заяа нягт холбоотой бөгөөд салшгүй хамтын цогц болсон байна. Бид хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж урагшлах зориг санаагаар цэцэглэн хөгжсөн, тогтвортой, эв зохицонгуй дэлхий ертөнцийг байгуулахаар чармайх хэрэгтэй. Хариуцлагатай их гүрний хувьд Хятад улс дэлхийн энх тайван, хөгжилд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Камерон: Их Британи, Хятад хоёр соёл иргэншилт том гүрэн. Хоёр орон харилцан нөгөө талынхаа үзэл бодлыг ойлгон хүндэтгэж, нөгөө талынхаа хөгжил, тогтвортой байдлыг дэмжих хэрэгтэй. Хоёр орны эдийн засагт харилцан нөхвөрлөх чанар их байна. Их Британийн тал хамтын ажиллагаагаа өргөтгөх явцад Хятадын талтай хамт харилцан ашигтай ажиллахыг дэмжих болно. Ши Жиньпин даргын энэ айлчлал амжилттай болж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа. Хоёр орон "21-р зууны дэлхийн бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд чиглэсэн хамтарсан тунхаг" нийтэлсэн нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх бөгөөд хоёр талд үр ашгаа өгсөн шийдвэр юм. Хоёр тал энэ айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе