• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Их Британийн Күнзийн дээд сургуулийн жил тутмын хурлын нээлтэд оролцжээ

CRI       (GMT+08:00) 2015-10-23 11:16:19

Орон нутгийн цагаар 22-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лондонд Их Британийн Күнзийн дээд сургууль, Күнзийн танхимын жил тутмын хурлын нээлтэд оролцсон байна.

Ши Жиньпинд Их Британийн Июк гүн Андрев хун тайж бараа болж нээлтийн ёслолын талбайд хүрэлцэн очиж, Их Британийн Күнзийн дээд сургууль, Күнзын танхимын амжилт бүтээлийн фото зургийн үзэсгэлэнтэй танилцаж, сурагчдын бэлтгэсэн тоглолтыг сонирхсон байна.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Олон жилийн турш, Күнзийн дээд сургууль, Күнзийн танхимын багш ажилтнууд Хятадын соёлыг танилцуулах, хүн ардын сэтгэлийг ойртуулах, нөхөрлөлийн гүүр байгуулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж, баярлууштай амжилтад хүрсэн байна. Их Британид ийм олон багш, сурагч Хятад хэлний сургалт явуулж байгаад, нэн ялангуяа Их Британийн ийм олон сурагч Хятад хэл, соёл, боловсролыг сонирхож байгааг хараад их баярлаж байна гэжээ.

Ши Жиньпин: Хэл бол тухайн орныг ойлгох хамгийн сайн түлхүүр юм. Күнзийн дээд сургууль бол дэлхий дахины Хятадыг ойлгох чухал толь юм. Гадаад дотоодын хэл соёлын солилцооны цонх, гүүр болохын хувьд Күнзийн дээд сургууль, Күнзийн танхим дэлхийн олон орны ард түмний хятад хэл сурах, Хятадын соёлыг ойлгоход идэвхтэй үйлдэл үзүүлж, Хятад болон дэлхийн олон орны хүмүүсийн солилцоог ахиулж, дэлхийн олон ургальч соёл боловсролын хөгжилд тус дөхөм үзүүлсэн юм гэжээ.

Андрев хун тайж хэлсэн үгэндээ: Хуучин анд нөхдын хувьд Күнзийн дээд сургууль, Күнзийн танхимын хөгжлийг би дэмжиж байна. Их Британи хүүхдүүд хятад хэл сурахыг урамшуулж байна. Хятад бол маш чухал орон юм. Их Британи, Хятадын харилцаа маш чухал. Хятад хэлийг сайн сурсанаар Их Британи, Хятадын хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно гэжээ.

Үүний дараа Ши Жиньпин дарга, Андрев хун тайж нар дэлхийн 1000 дахь Күнзийн танхим бүхий Хотлеу дунд сургуулийн Күнзийн танхимын хөшгийг нээсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе