• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чайна банк Лондонгийн захиалгат барааны тооцооны биржтэй хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав

CRI       (GMT+08:00) 2015-10-23 15:21:10

Чайна банк 22-нд Лондонгийн захиалгат барааны тооцооны биржтэй хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, Лондонгийн захиалгат барааны тооцооны биржид тооцоо хийх анхны Хятадын хөрөнгө оруулалттай банк болжээ.

Чайна банкны танилцуулснаар, системээ туршин шалгаж дуусаад Чайна Банк Лондонгийн тооцооны биржийн гишүүдэд 18 төрлийн гадаад валют, итгэмжийн болзоот худалдаа, зээлийн болзоот худалдаа, өрийн тэмдэгтийг буцааж худалдан авах хэлэлцээр, түүнээс үүдэлтэй бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний Англи Америк дахь тооцооны үйлчилгээ үзүүлэх болно. Энэ бол Хятадын хөрөнгө оруулалттай банк санхүүгийн байгууллага олон улсын банк санхүүгийн дагалт бүтээгдэхүүний тооцооны үйлчилгээний салбарт гаргасан томоохон ахиц юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе